2013-07-17

Анхны бичлэг "Өдрийн тэмдэглэл"

Та ямар нэг тэмдэглэл хөтөлдөг үү?
Утсан дээрээ, цаасан дээр, эсвэл өөрийн тархиндаа.
Өдрийн тэмдэглэл гэж ямар тэмдэглэлийг хэлдэг юм бэ?
Facebook дээр пост бичих, twitter дээр мэдээллээр жиргэх, instagram дээр зураг шэйр хийхийг хэлдэг юм болвуу, эсвэл утсан дээрээ ажил амьдралынхаа төлөвлөгөөг бичхийг хэлдэг юм болвуу. Та юу гэж боддог вэ?
Тэгвэл өдрийн тэмдэглэлийг яах гэж, ямар зорилгоор хөтөлдөг юм бол.
Өнгөрснөө эргэн дурсах гэж үү, мартсанаа эргэн санах гэж үү, өнгөрснийг нотлох баримт болгох гэж үү, эсвэл өөр хүнд хэлмээр санагдсанч хэлж чадахгүй зүйлээ цаасан дээр буулгаж тайвширах гэж үү, эсвэл бүр эдгээрийг бүгдийг нь багтаасан зорилготой юм болвуу.
Таны хувьд ямар зорилгоор өдрийн тэмдэглэл хөтөлдөг вэ? Хэрэв хөтөлдөг бол ямар нэг зорилго, шалтгаан байж л таараа.


 Ер нь зөвхөн өдрийн тэмдэглэл гэлтгүй ямарваа нэг тэмдэглэлийг аливаа нэг хүн зайлшгүй хөтөлж байх хэрэгтэй юм шиг.

Харин миний хувьд 2010 оноос хойш онлайн хэлбэрээр өдөр бүр биш ч гэсэн тодорхой хэмжээнд тэмдэглэл хөтөлж байлаа. Анх эхэлж байхдаа олон хүнд уншуулахгүй, олон жилийн дараа уншихад дурсамжтай сайхан байнадаа гэсэн зорилготой байсан. Харин бичих тусмаа тухайн бичсэн зүйлийнхээ талаар хүмүүстэй сэтгэгдлээ хуваалцмаар санагддаг болж зорилго маань өөрчлөгдчихөж. Харин энэ блог ийг хөтөлж эхлэх болсон шалтгаан маань тэрхүү  сэтгэгдэл солилцохтой холбоотой.

5 comments:

  1. Хөтөлдөггүй шд, гэхдээ хөтлөнө гэсэн бодолтой байгаа.

    ReplyDelete
  2. sonirholtoi bailaa temdegleliig chin unshaad tsaashid amidraliin chin aylaluud uneher urnultei saihan bna a gedegt itgej bna shu amjilt husie

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Амьдралдаа тохиолдсон сонирхолтой,сургамжтай, хүнд мэдлэг мэдээлэл болхуйц зүйлсийг хичээнгүйлэн бичиж байх болно.

      Delete
    2. Хэрэв боломжтой бол нэрээ бичиж үлдээгээрэй.

      Delete
  3. Та сайн байна уу?
    Тэмдэглэлийг би таны бичсэн бүхий л зорилгоор хөтөлдөг. Бас бүх хэлбэрээр ккк. Цаасан дээр, интернэтэд, тархиндаа бас заримдаа бие мах бодь дээрээ ккк.
    Бодол санаагаа хүн гаргаж бусадтай хуваалцаж байх ёстой гэж би боддог. Үүгээрээ хүн гээч амьтан бусдаас ялгардаг гэж санадаг даа...

    ReplyDelete