2013-07-29

Япон улсын талаар анхны сэтгэгдэл

Японд ирснээсээ хойш энэ улсын талаар төрсөн сэтгэгдлээ бичье гэж бодсоор хэдэн сар өнгөрчихөж. Анх төрсөн сэтгэгдлүүд маань зарим нь мартагдаж, зарим нь өөрчлөгдөж байх шиг, дасна гэдэг нь болж байгаа болтой. Хамгийн анхны сэтгэгдлээсээ бичье гэвэл өнгөрсөн жилийн 9 сард ирж 10 хоноод буцхад бодогдсон зүйлсийг хэлнэ.
Эрээнээс өөр гадаад улсруу явж үзээгүй бие маань Япон улсруу явах болоод тэнгэрийн улс гэмээр л зүйл тархиндаа буулгаж байж, харин онгоцноос буугаад дэнша\газар дээгүүр явдаг метро\ -нд суугаад гадагшаа харж явхад бодол маань эсрэгээрээ эргэж байж билээ. Монголд байдаг л машин\ ниссан, тоёато, мазда\, монголд байдаг л байшин барилга, залуучуудынх нь өмссөн хувцас, бүр монголд байдаг л супермаркет гэж бодож байлаа. хэхэ
Харин дараагийн сэтгэгдэл маань хүмүүсийн хандлага, харьцаа байсан. Дэншанаас буух үед өөдөөс зүтгэж орохгүй заавал хүнээ эхэлж буулгах юм, зам хөндлөн гарах үед машинууд нь явган зорчигчоо заавал зам хөндлөн гарсны дараа хөдлөх юм, ямарч дэлгүүрт орсон тавтай морил гэж хэлэх юм, гээд л хүмүүсийн харьцаа бол сайхан. Хандлага гэхээр "Чи Япон хүн, гэртээ биш л бол хэзээч битгий уурла уцаарла, уурлаж байсанч инээ " гэж сургадаг юм шиг бүр нийгмээсээ тийм байхыг шаарддаг болчихсон юмуу гэлтээ санагдаж байсан. Хэрэв тэр харилцаа нь байхгүй бол энэ улсын ирээдүй бүрхэгч юм шиг.


2 comments:

  1. Японд удаж байсангүй. Цөөхөн хэдэн сар байсан түүх бий. Ойрд очсонгүй. Хүний харилцаа Монголоос өөр нь үнэн. Гэхдээ надад бол дэндүү хуурамч санагддаг байсан. Хэдий ууртай ширүүн ч би үнэн царайнд дуртай нэгэн. Иймд байнга л нахилзсан, тонголзсон, хуурамч хадмал инээмсэглэлийн оронцог нүүрэн дээр нь хадаатай тэр орон надад Эх орноо Монгол хүн болсоноороо бахархах сэтгэлийг төрүүлж байсан. Бид бол их онцлогтой ард түмэн гэж би санадаг. Япон хүн үүнийг уншвал уурлах нь мэдээж. Гэхдээ л надад тэр орны хүмүүсийг өрөвдөх сэтгэл төрдөг байсан.

    ReplyDelete
    Replies
    1. Санал нийлж байна. Бидний Монгол бол дэлхийн бүх орноос онцлогтой сайхан орон. Миний дээрх бичсэн зүйл бол Монгол хүнийг бөхөлзүүлэх гэсэндээ биш юм шүү. Яахав зарим нэг хөрөнгөтэйгөө гайхуулах гэсэн нь ч юм уу эсвэл надад падгүй гэж боддог хүмүүст зориулж харилцааны соёлоо жаахан өөрчлөөсэй гэсэн бодлоор бичсэн ухаантай юм.

      Delete