2013-07-29

Японд ирээд 3 сар болжээ

Ирээд 3 сар болжээ. Эхний 2 сар Монголоо нилээд санаж байлаа. 3 сар өнгөрхөд харин хоолонд нь дасаж, газар мэдэхгүйн зовлон багасч, мэдэхгүй хэлээр шулганалдахад нь дасдаг болтой. Компаниуд ажилтнаа авахдаа 3 сарын туршилтын хугацаатай байдаг шиг. 
Монголоо гэнэт гэнэт санах үе байх юм. Инээдтэйч юм шиг хэрнээ яах ч аргагүй дотно санагддаг хэдэн зүйл байна. 
Хэл ус муу хүн гадуур явж байхад эсвэл зурагтаар англи хэл дээр нэвтрүүлэг гарч байвал, хэдий сайн ойлгохгүй ч гэлээ яг л төрлөх хэлээр маань ярьж байгаа мэт сонсогдох юм.
Зар, рекламны самбар дээр солонгосын жүжигчид\Инха, Сүён\ ч юмуу японы алдартай дуучид\Тоглосон кино нь монголд гардаг байсан\-ын зургийг хархаараа аав ээжийгээ харсан юм шиг л дотно санагдах юм. 
Мод цэцэгсийн хажуугаар өнгөрхөд хааяа нэг яг л монголын үнэр үнэртэх юм. 

1 comment:

  1. Их л боловсон хүмүүс дээ. ккк. Монгол ахуйгаа би л лав их санадаг байсан. Гудамжаар олуулаа сугалцаад л алхдагаа, дэлгүүрүүдийн хаалгыг хамаг хүчээрээ татаж ойнгойлгож ордог оо, цээж дэлдсэн сайхан сэрүүн салхиа...
    Сумимасэн гэж хашгиран нахилзах дэлгүүрийн үүдэнд зогсдог жижигхэн биетэй хүүхнүүдийг их өрөвддөг сөн дотроо ккк. За би ер нь Японы талаар нэлээн шүүмжлэлттэй хардаг байсан бололтой. Таны энэ бичлэгүүдийг уншихаар ийм л юм санаанд ороод байна.

    ReplyDelete