Д.Лхагва-Очир
Миний бодол, амьдрал, сонирхол
2015-02-03
15 on bolchihjee.
Japand ireed 2 jil bolchihoj, Angiin Nepal zaluugaas "chamd blog baidag uu" gej asuulgaj baij 2 jiliin umnu orhison blog ruugaa nud tusgalaa. Tsag hugatsaa hurdan ungurch bna. 4 saraas mastert oroh magadlal baigaa. Dajgui sain ulsiin surguuli.
2013-12-13
Япон хүний, Монголын талаарх анхны ойлголт
Японд ирээд 7 сар гаран болжээ. Харавсан сум шиг л өнгөрч. Өнөөдрийг хүртлэх хугацаанд жирийн ажилчин, багш, эмч, оюутан, дэлгүүрийн худалдагч гээд олон хүмүүстэй ярилцаж, Би Монгол хүн гэж хэлж үзлээ. Харин тэдний хувьд Монгол гэхээр ямар улс байдаг талаар доорх 3 зүйлээр анхны ойлголт авдаг юм шиг санагдлаа. Үргэлж л эдгээрийн аль нэгийг асуудаг юм.
1. Асашёорюү Дагвадорж ийн нутаг юм байна. Чи танихуу, Монголчууд Асашёорюү шиг хүчтэй байх чи бас бяртай юу гэх мэт.
Дагваа аварга маань үнэхээр л Монголын нэрийг Япон хүн бүрт (ингээд хэлчихэд бараг буруудахгүй байх) , Монгол гэдэг бол ийм бяртай, ийм шантрашгүй, ийм эрч хүчтэй хүмүүс байдаг юм байна гэсэн сайн талын ойлголтыг өгсөн санагддаг. Өөр 2 аварга байгаа боловч Анхны гэдгээрээч юмуу Дагваа аваргыг л асуудаг юм билээ.
Харин 2 дугаарт нь бол Монгол хүн гэж хэлсээр байхад "Чи хятадаар яриж чадхуу", "Чи Хятад уу" гэсэн асуултыг асуудаг.
Яагаад хэлсээр байхад өөдөөс тэгж дургүй хүрмээр асуугаад байдгийн учир нь Үчи Монгол буй Өвөр Монголчуудаас болж байгаа хэрэг юм билээ. Ар Монголчуудаасаа тоогоор илүү, Монголоор яридагаасаа Хятадаар яридаг нь их, Тэгсэн хэрнээ өөрийгөө Монголын тэр нутгаас ирсэн гэж танилцуулдагаас болж тийм ойлголттой болсон юм билээ. Яг үнэндээ Монгол цус нь одоо байдагч юмуу үгүйч юмуу, миний хувьд бол тэр хүмүүст жаахан дургүй талдаа. Харин зарим хүмүүсийн хэлж байгаагаар бол Ар Монголчуудаасаа илүү элэсгсэг, дотно, тусархуу байдаг гэх юм билээ.
За 3 дугаарт нь болхоор миний хамгийн дургүй буюу Япон хүмүүс өөрсдийнхөө тэнэгийг хэлж өгдөг асуулт юм. Юу вэ гэхээр " Танайд олон морь байдаг байхаа", "байшин байдаг уу", " хичээлдээ морьтой явдаг уу" гэх мэт үнэхээр "чи ямар тэнэг новш вэ. Чи интернет хэрэглэж мэдхүү, Мэддэг бол Улаанбаатар гээд google дээр бичээд enter дараад үздээ " гэж хэлмээр санагддаг.
Гэхдээ энэ асуултыг асуудаг хүн маш цөөхөн л дөө. Голдуу залуу хүн асуудаг. Одоогоос 10-15 жилийн өмнө бол бараг бүх л хүн тэгж асуудаг байсан юм шиг байгаан.
Шалтгаан нь болхоор зурагтаар Монголын талаар гарвал дандаа хөдөөний амьдарлыг гаргадаг. Морь унасан хүүхэд, мал хариулсан хүмүүс, цагаан гэр, эзгүй хээр тал гээл. Хэдэн жилийн өмнө манай томчууд тийм нэвтрүүлгээр далимдуулж гуйлга гуйдаг байсан юм шиг байгаан. Америкад ч яг л тэр дөр зураг гардаг болтой юм билээ.
За нэг иймэрхүү л 3 ойлголт байнадаа. Гэхдээ энэ бол хүн бүр биш ч гэлээ ихэнх хувь нь байхаа.
Монгол маань өдрөөс өдөрт хөгжиж байна. Гадаад улс дахь Монголын талаарх ойлголт хурдацтай өөрчлөгдөж байгаа байхаа. Аан бас спорт байна. Тэр дундаа Японоос үүсэлтэй жүдо бөхөөр Япон хүн Монголчуудад ялагдаад их л дургүй байдаг болтой. Би ч дотроо инээж л байдаг.

2013-10-01
Бүтээгдэхүүний ханшийн өсөлтийн талаар
Японд зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж гэнээ. Өндөг, сүү, гурил, талх, хүнсний ногоо гэх мэт. Ихэнх нь 1-8% хүртэл юмуудаа. Харин тэр үнэ нэмэгдсэн талаар Ерөнхий сайд Шинжи Абэ мэдэгдэж байх юм.
Яагаад нэмсэн талаар, ямар учир шалтгаантай байсан талаар мэдэгдэл хийж байх юм.
Цаг агаарын байдал хүндэрсний улмаас ургац муу хурааж, үхэр тахианы идэш нь ховордсон, хүнсний ногоо муу ургасан гээд олон тайлбар хийж байна.
"Ааа тэгвэл нэмэх нь аргагүй шүү дээ" гэж бодогдтол тайлбарлаж байна.
Үүнийг Монголтойгоо харьцуулалт хийж үзлээ. Юун Ерөнхий сайд нь бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар мэдэгдэл гаргаж учир шалтгааныг нь тайлбарлаж иргэдэд ойлгуулах вэ. Хаана ямар бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа, аль шатандаа, хэн гээч нь үнэ нэмээд байгаа талаар Ерөнхий сайд өөрөө ч мэдээгүй анзаараагүй явж байгаа.
Энэ талаар судалгаа хийдэг, хайгуул хийдэг, мөрдөж илрүүлдэг, хариуцлага тооцдог байгууллага, хүмүүс ч ер нь байгдагч юмуу үгүй ч юм уу бүү мэд. Би л лав нэгч сонсож байгаагүй. Сүүлд харин ШӨЗХороо гэж сонсогдоод байгаан.
Эндээс хархад Монголын маань тэр зохицуулалтыг хийдэг систем нь нэг л болж өгөхгүй л байгаа санагдхийн. хөөрхий байдгаараа л зүтгээд оролдоод байгаа байх л даа. Гэвч нэг л үр дүн нь бага гараад байна уу даа. Эсвэл тэр бодлого боловсруулж байгаа боловсон хүчний мэдлэг чадвар нь дутаад байдгиймуу, эсвэл гаргасан системийг нь м өрдүүлэх хэрэгжүүлэгч нар нь муу ажиллаад байдгиймуу, яадаг юм байгаан.
Өндөр хөгжилтэй орон гэдэг Өндөр барилгаар хэмжигддэггүй болтойдог оо.
2013-08-30
Зураг
Нэгэн бүсгүйд хаягдаад шүлэг хүртэл зохиож байлаа хэхэ.
Түүнээс минч ганцхан л зураг үлдэж
тэрнээс өөр зүйл ч хэрэггүй биз
Тэрнээс олон зүйлч шаардлагагүй
Тэр зургийг харин би өөрөө дарж байлаа
Тийм болхоор маш их хайртай энэ зургандаа
Илүү зураг хэрэггүй надад
Энэ л байхад хангалттай
Надруу инээмсэглэсэн байна. Мөнхөд ийм байх нь сайхан
Нүдрүү минь харж байсан юм шиг. Намуухан энхрийхэн ширтэж. Мөнхөд ийм байх нь сайхан
Зуны нэгэн өглөө байсныг санаж байна. Зүрхэндээ баяртай алхаж байсныгаа мэдэж байна.
Одоо чамайг үзэн ядаж байгаач
Ондоо юугаарч солихгүй энэ зургаа
Ганцхан зураг л үлдэждээ чамаас
Гансрах үедээ л харж байядаа
Хэзээ нэг өдөр энэ зургийг
Хэрэггүй хог болоосой гэж хүсэж байна
Хэн юм бэ гэж асуух үед нь
Хэнч бишээ хогийн саванд хийчих гэж хэлэх юмсан
Ийм үеийг ирнэ гэдэгт итгэж байна
Ирэхгүй байсанч ирүүлэхээс өөр замгүй болсон.

Аавынхаа талаар бичиж байсан нэгэн сэтгэгдэл
Миний муу аав өдөр шөнөгүй хэдэн хүүхдээ хоосон хонуулахгүй хүнээс дутаахгүй байлгах гэж зүтгэсээр нэг мэдхэд 50 хол давсан насыг авчирчээ. Ийм хүн байгаагүй нь үнэээн. Ийм болгосон хүн нь би байна гэсэн мөр санаанд бууж байна. Аавыгаа юм мэддэггүй, хаширласаар байгаад юуч хийдэггүй гээд л буруутгадаг байсныг сая ухаарч байгаач юм шиг.
Энэ жил Завхан аймгийн 90 жилийн ой болно. Таньдаг Завхны хүнтэй буу халж байгаад нутаг ус удам угсаагаа мэдэлцлээ. Тэр хүний ээж аав нь аавыг маань таньдаг юм байна. " Аав маань 18 наснаасаа тээврийн жолооч хийсэн гэнэлээ" гэж хэлтэл " Аан танина танина ОЛООН таван хошуутай 30 машин барьдаг байсын " гэж хэллээ. Яг тэр л үед оройруу минь нэг зүйл цохиод авах шиг болж билээ.
Монгол хүн
Маш их хүндэлдэг биширдэг нэгэн малчин ах маань " Монгол хүн тэргүүн дээгүүр явах ёстой юм "(өөр олон хүн хэлсэн байдаг л даа) гэж хэлж байсныг эргэн нэг бодлоо. Харь улсад ирээд энэ үгийн утгыг ойлгож байгаач юм шиг.
Хэрэв чи Монгол хүн, Монгол эх орноороо бахархадаг, Монгол орноо дэлхийн хэмжээний улс болоосой гэж боддог хүсдэг л бол харьулсад очоод сургуульд сурдагч бай том компанид ажилдагч бай хулгай хийдэгч бай шал угаадагч бай тэр газраа тухайн ажилаа бусдыг атаархтал чамд дургүй болтол нь хамгийн сайнаархийж бусдаасаа хамгийн өндөр амжилттай байж өөрийнхөө нэрийг, монголынхоо нэрийг гаргаж явах хэрэгтэй. Ингэж л чадвал Би Монгол хүн тэргүүн дээгүүр алхаж байна гэж ойлгож болох болвуу.
Амжилтаа ахиулцгаая залуусаа.
Амжилтаа ахиулцгаая залуусаа.
2013-08-26
Би бодлоолдоо
Улс төр, эдийн засаг, дэд бүтэцийг сайн мэдэхгүйч гэсэн Японд ирээд ажиглаж байхад нэг ийм бодол орж ирээд байгаа юм.
Тэтгэмж халамжийн мөнгийг ихээр өгөх тусам тухайн улс уруудах талруугаа ханддаг гэж ярьцгаадагдаа. ОХУ-ыг жишээ болгоод байдаг. тэр олон тэтгэмжүүдээс "Оюутны 70 " гэж нэрлэгдээд байгааг миний бодлоор ингэж шийдэж болохч юм шиг.
Япон оюутнуудыг ажиглаад байхад ер нь завтай хүн ховор юмаа.
Яагаад зав гардаггүй юм бол гэж бодлоо.
Хичээл нь их байдаг юм болвуу, эсвэл сургалт судалгаанд суугаад өөрийгөө хөгжүүлээд байдаг юм болвуу. эсвэл гадагшаа гархаас залхуураад гэртээ суугаад байдаг юм болвуу гэх мэтээр бодлоо.
Тэгсэн хамгийн их цагийг нь зарцуулаад байдаг зйүл нь цагийн ажил юм байна.
Баян айлын хүүхэд бол зав зай ихтэй л байгаа байх. Харин дундаж айлийн хүүхэд бол 18 нас хүрээд л ерөнхийдөө аав ээжийн тусламж дэмжлэггүй амьдардаг болтой. Тийм болхоор гол орлого нь цагийн ажил.
Харин монголд тэр олон завтай оюутныг яаж цагийн ажилтай болгох вэ. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулдаг гэдэгч үнэн байх.
Тэхээр яаж цагийн ажлыг бий болгох вэ гэхээр Төрөөс нэг бодлого гаргах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр нь юу гэхээр бүх Аж ахуйн нэгжийг оюутанд зориулсан цагийн ажил гэсэн ажлын байр гаргуулах хэрэгтэй. Гэхдээ олон оюутанд хүртээмжтэй байлгахын тулд тодорхой хугацаагаар л ажиллуулдаг байвал зүгээр. Харин улсаас Тухайн ААН ийг хэдэн оютнаар хэдэн цагийн ажил хийлгүүлсэн бэ гэдгээс ньхамаараад татвараас нь хөнгөлдөгч юмуу хэн хэндээ ашигтайгаар зохион байгуулж болох юм.
Хэрвээ цагийн ажил үүсгэчихвэл хэд хэдэн давуу талууд гарч ирж байгаам л даа.
1. Залуу хүний залхуурал багасна
2. Тухайн оютны Ажлын зохион байгуулалт, цаг
төлөвлөлт сайжирна
3. Архидалт багасна. Яагаад гэхээр завгүй шоу
хийх зав багасна, гүрийж олсон мөнгийг тэнэг
хүн л биш бол шоунд бүгдийг нь үрчихгүй байх.
4. Цагийн ажлийн хүндийг мэдэрхээрээ насаараа
тийм ажил хийхгүйн төлөө хичээл номондоо
шамдаж эхлэх болвуу.
5. Ажил их байх тусам Улс хурдан хөгжих болвуу
гэх мэтээр олон давуу талуудажиглагдаж байгаа юм.
2013-07-29
Японд ирээд 3 сар болжээ
Ирээд 3 сар болжээ. Эхний 2 сар Монголоо нилээд санаж байлаа. 3 сар өнгөрхөд харин хоолонд нь дасаж, газар мэдэхгүйн зовлон багасч, мэдэхгүй хэлээр шулганалдахад нь дасдаг болтой. Компаниуд ажилтнаа авахдаа 3 сарын туршилтын хугацаатай байдаг шиг.
Монголоо гэнэт гэнэт санах үе байх юм. Инээдтэйч юм шиг хэрнээ яах ч аргагүй дотно санагддаг хэдэн зүйл байна.
Хэл ус муу хүн гадуур явж байхад эсвэл зурагтаар англи хэл дээр нэвтрүүлэг гарч байвал, хэдий сайн ойлгохгүй ч гэлээ яг л төрлөх хэлээр маань ярьж байгаа мэт сонсогдох юм.
Зар, рекламны самбар дээр солонгосын жүжигчид\Инха, Сүён\ ч юмуу японы алдартай дуучид\Тоглосон кино нь монголд гардаг байсан\-ын зургийг хархаараа аав ээжийгээ харсан юм шиг л дотно санагдах юм.
Мод цэцэгсийн хажуугаар өнгөрхөд хааяа нэг яг л монголын үнэр үнэртэх юм.
Subscribe to:
Comments (Atom)