Миний муу аав өдөр шөнөгүй хэдэн хүүхдээ хоосон хонуулахгүй хүнээс дутаахгүй байлгах гэж зүтгэсээр нэг мэдхэд 50 хол давсан насыг авчирчээ. Ийм хүн байгаагүй нь үнэээн. Ийм болгосон хүн нь би байна гэсэн мөр санаанд бууж байна. Аавыгаа юм мэддэггүй, хаширласаар байгаад юуч хийдэггүй гээд л буруутгадаг байсныг сая ухаарч байгаач юм шиг.
Энэ жил Завхан аймгийн 90 жилийн ой болно. Таньдаг Завхны хүнтэй буу халж байгаад нутаг ус удам угсаагаа мэдэлцлээ. Тэр хүний ээж аав нь аавыг маань таньдаг юм байна. " Аав маань 18 наснаасаа тээврийн жолооч хийсэн гэнэлээ" гэж хэлтэл " Аан танина танина ОЛООН таван хошуутай 30 машин барьдаг байсын " гэж хэллээ. Яг тэр л үед оройруу минь нэг зүйл цохиод авах шиг болж билээ.
Аав болсныхоо дараа аав шигээ сайн аав болох юмсан л гэж бодогддог юм байна.
ReplyDelete