Нэгэн бүсгүйд хаягдаад шүлэг хүртэл зохиож байлаа хэхэ.
Түүнээс минч ганцхан л зураг үлдэж
тэрнээс өөр зүйл ч хэрэггүй биз
Тэрнээс олон зүйлч шаардлагагүй
Тэр зургийг харин би өөрөө дарж байлаа
Тийм болхоор маш их хайртай энэ зургандаа
Илүү зураг хэрэггүй надад
Энэ л байхад хангалттай
Надруу инээмсэглэсэн байна. Мөнхөд ийм байх нь сайхан
Нүдрүү минь харж байсан юм шиг. Намуухан энхрийхэн ширтэж. Мөнхөд ийм байх нь сайхан
Зуны нэгэн өглөө байсныг санаж байна. Зүрхэндээ баяртай алхаж байсныгаа мэдэж байна.
Одоо чамайг үзэн ядаж байгаач
Ондоо юугаарч солихгүй энэ зургаа
Ганцхан зураг л үлдэждээ чамаас
Гансрах үедээ л харж байядаа
Хэзээ нэг өдөр энэ зургийг
Хэрэггүй хог болоосой гэж хүсэж байна
Хэн юм бэ гэж асуух үед нь
Хэнч бишээ хогийн саванд хийчих гэж хэлэх юмсан
Ийм үеийг ирнэ гэдэгт итгэж байна
Ирэхгүй байсанч ирүүлэхээс өөр замгүй болсон.
No comments:
Post a Comment