2013-08-30

Зураг

Нэгэн бүсгүйд хаягдаад шүлэг хүртэл зохиож байлаа хэхэ. 

Түүнээс минч ганцхан л зураг үлдэж
тэрнээс өөр зүйл ч хэрэггүй биз
Тэрнээс олон зүйлч шаардлагагүй
Тэр зургийг харин би өөрөө дарж байлаа
Тийм болхоор маш их хайртай энэ зургандаа
Илүү зураг хэрэггүй надад
Энэ л байхад хангалттай
Надруу инээмсэглэсэн байна. Мөнхөд ийм байх нь сайхан
Нүдрүү минь харж байсан юм шиг. Намуухан энхрийхэн ширтэж. Мөнхөд ийм байх нь сайхан
Зуны нэгэн өглөө байсныг санаж байна. Зүрхэндээ баяртай алхаж байсныгаа мэдэж байна.
Одоо чамайг үзэн ядаж байгаач 
Ондоо юугаарч солихгүй энэ зургаа
Ганцхан зураг л үлдэждээ чамаас 
Гансрах үедээ л харж байядаа
Хэзээ нэг өдөр энэ зургийг
Хэрэггүй хог болоосой гэж хүсэж байна
Хэн юм бэ гэж асуух үед нь 
Хэнч бишээ хогийн саванд хийчих гэж хэлэх юмсан
Ийм үеийг ирнэ гэдэгт итгэж байна
Ирэхгүй байсанч ирүүлэхээс өөр замгүй болсон.

Аавынхаа талаар бичиж байсан нэгэн сэтгэгдэл


Миний муу аав өдөр шөнөгүй хэдэн хүүхдээ хоосон хонуулахгүй хүнээс дутаахгүй байлгах гэж зүтгэсээр нэг мэдхэд 50 хол давсан насыг авчирчээ. Ийм хүн байгаагүй нь үнэээн. Ийм болгосон хүн нь би байна гэсэн мөр санаанд бууж байна. Аавыгаа юм мэддэггүй, хаширласаар байгаад юуч хийдэггүй гээд л буруутгадаг байсныг сая ухаарч байгаач юм шиг. 
Энэ жил Завхан аймгийн 90 жилийн ой болно. Таньдаг Завхны хүнтэй буу халж байгаад нутаг ус удам угсаагаа мэдэлцлээ. Тэр хүний ээж аав нь аавыг маань таньдаг юм байна. " Аав маань 18 наснаасаа тээврийн жолооч хийсэн гэнэлээ" гэж хэлтэл " Аан танина танина ОЛООН таван хошуутай 30 машин барьдаг байсын " гэж хэллээ. Яг тэр л үед оройруу минь нэг зүйл цохиод авах шиг болж билээ. 



Монгол хүн

Маш их хүндэлдэг биширдэг нэгэн малчин ах маань " Монгол хүн тэргүүн дээгүүр явах ёстой юм "(өөр олон хүн хэлсэн байдаг л даа) гэж хэлж байсныг эргэн нэг бодлоо. Харь улсад ирээд энэ үгийн утгыг ойлгож байгаач юм шиг.
Хэрэв чи Монгол хүн, Монгол эх орноороо бахархадаг, Монгол орноо дэлхийн хэмжээний улс болоосой гэж боддог хүсдэг л бол харьулсад очоод сургуульд сурдагч бай том компанид ажилдагч бай хулгай хийдэгч бай шал угаадагч бай тэр газраа тухайн ажилаа бусдыг атаархтал чамд дургүй болтол нь  хамгийн сайнаархийж бусдаасаа хамгийн өндөр амжилттай байж өөрийнхөө нэрийг, монголынхоо нэрийг гаргаж явах хэрэгтэй. Ингэж л чадвал Би Монгол хүн тэргүүн дээгүүр алхаж байна гэж ойлгож болох болвуу.
Амжилтаа ахиулцгаая залуусаа.

2013-08-26

Би бодлоолдоо

Улс төр, эдийн засаг, дэд бүтэцийг сайн мэдэхгүйч  гэсэн Японд ирээд ажиглаж байхад нэг ийм бодол орж ирээд байгаа юм.
Тэтгэмж халамжийн мөнгийг ихээр өгөх тусам тухайн улс уруудах талруугаа ханддаг гэж ярьцгаадагдаа. ОХУ-ыг жишээ болгоод байдаг. тэр олон тэтгэмжүүдээс "Оюутны 70 " гэж нэрлэгдээд байгааг миний бодлоор ингэж шийдэж болохч юм шиг. 
Япон оюутнуудыг ажиглаад байхад ер нь завтай хүн ховор юмаа. 
Яагаад зав гардаггүй юм бол гэж бодлоо. 
Хичээл нь их байдаг юм болвуу, эсвэл сургалт судалгаанд суугаад өөрийгөө хөгжүүлээд байдаг юм болвуу. эсвэл гадагшаа гархаас залхуураад гэртээ суугаад байдаг юм болвуу гэх мэтээр бодлоо. 
Тэгсэн хамгийн их цагийг нь зарцуулаад байдаг зйүл нь цагийн ажил юм байна. 
Баян айлын хүүхэд бол зав зай ихтэй л байгаа байх. Харин дундаж айлийн хүүхэд бол 18 нас хүрээд л ерөнхийдөө аав ээжийн тусламж дэмжлэггүй амьдардаг болтой. Тийм болхоор гол орлого нь цагийн ажил. 
Харин монголд тэр олон завтай оюутныг яаж цагийн ажилтай болгох вэ. Хүн завгүй байх тусмаа олон ажил амжуулдаг гэдэгч үнэн байх. 
Тэхээр яаж цагийн ажлыг бий болгох вэ гэхээр Төрөөс нэг бодлого гаргах хэрэгтэй юм шиг санагдсан. Тэр нь юу гэхээр бүх Аж ахуйн нэгжийг оюутанд зориулсан цагийн ажил гэсэн ажлын байр гаргуулах хэрэгтэй. Гэхдээ олон оюутанд хүртээмжтэй байлгахын тулд тодорхой хугацаагаар л ажиллуулдаг байвал зүгээр. Харин улсаас Тухайн ААН ийг хэдэн оютнаар хэдэн цагийн ажил хийлгүүлсэн бэ гэдгээс ньхамаараад татвараас нь хөнгөлдөгч юмуу хэн хэндээ ашигтайгаар зохион байгуулж болох юм. 
Хэрвээ цагийн ажил үүсгэчихвэл хэд хэдэн давуу талууд гарч ирж байгаам л даа. 

1. Залуу хүний залхуурал багасна
2. Тухайн оютны Ажлын зохион байгуулалт, цаг     
      төлөвлөлт сайжирна
3. Архидалт багасна. Яагаад гэхээр завгүй шоу 
     хийх зав багасна, гүрийж олсон мөнгийг тэнэг 
     хүн л биш бол шоунд бүгдийг нь үрчихгүй байх. 
4. Цагийн ажлийн хүндийг мэдэрхээрээ насаараа 
     тийм ажил хийхгүйн төлөө хичээл номондоо 
     шамдаж эхлэх болвуу. 
5. Ажил их байх тусам Улс хурдан хөгжих болвуу
     гэх мэтээр олон давуу талуудажиглагдаж  байгаа юм.