Монголоо гэнэт гэнэт санах үе байх юм. Инээдтэйч юм шиг хэрнээ яах ч аргагүй дотно санагддаг хэдэн зүйл байна.
Хэл ус муу хүн гадуур явж байхад эсвэл зурагтаар англи хэл дээр нэвтрүүлэг гарч байвал, хэдий сайн ойлгохгүй ч гэлээ яг л төрлөх хэлээр маань ярьж байгаа мэт сонсогдох юм.
Зар, рекламны самбар дээр солонгосын жүжигчид\Инха, Сүён\ ч юмуу японы алдартай дуучид\Тоглосон кино нь монголд гардаг байсан\-ын зургийг хархаараа аав ээжийгээ харсан юм шиг л дотно санагдах юм.
Мод цэцэгсийн хажуугаар өнгөрхөд хааяа нэг яг л монголын үнэр үнэртэх юм.