Яагаад нэмсэн талаар, ямар учир шалтгаантай байсан талаар мэдэгдэл хийж байх юм.
Цаг агаарын байдал хүндэрсний улмаас ургац муу хурааж, үхэр тахианы идэш нь ховордсон, хүнсний ногоо муу ургасан гээд олон тайлбар хийж байна.
"Ааа тэгвэл нэмэх нь аргагүй шүү дээ" гэж бодогдтол тайлбарлаж байна.
Үүнийг Монголтойгоо харьцуулалт хийж үзлээ. Юун Ерөнхий сайд нь бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар мэдэгдэл гаргаж учир шалтгааныг нь тайлбарлаж иргэдэд ойлгуулах вэ. Хаана ямар бүтээгдэхүүний үнэ өсөөд байгаа, аль шатандаа, хэн гээч нь үнэ нэмээд байгаа талаар Ерөнхий сайд өөрөө ч мэдээгүй анзаараагүй явж байгаа.
Энэ талаар судалгаа хийдэг, хайгуул хийдэг, мөрдөж илрүүлдэг, хариуцлага тооцдог байгууллага, хүмүүс ч ер нь байгдагч юмуу үгүй ч юм уу бүү мэд. Би л лав нэгч сонсож байгаагүй. Сүүлд харин ШӨЗХороо гэж сонсогдоод байгаан.
Эндээс хархад Монголын маань тэр зохицуулалтыг хийдэг систем нь нэг л болж өгөхгүй л байгаа санагдхийн. хөөрхий байдгаараа л зүтгээд оролдоод байгаа байх л даа. Гэвч нэг л үр дүн нь бага гараад байна уу даа. Эсвэл тэр бодлого боловсруулж байгаа боловсон хүчний мэдлэг чадвар нь дутаад байдгиймуу, эсвэл гаргасан системийг нь м өрдүүлэх хэрэгжүүлэгч нар нь муу ажиллаад байдгиймуу, яадаг юм байгаан.
Өндөр хөгжилтэй орон гэдэг Өндөр барилгаар хэмжигддэггүй болтойдог оо.